Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Баруун-Урт сумын ИТХ-ын 10 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаан хуралдлаа.

2020-11-05

Баруун-Урт сумын ИТХ-ын 10 дахь удаагийн сонгуулийн АНХДУГААР ХУРАЛДААН 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр боллоо. Хуралдааныг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу төлөөлөгчдийн хамгийн ахмад настай төлөөлөгч С.Ганчимэг удирдан явууллаа.
Анхдугаар хуралдаанаар:
Баруун-Урт сумын ИТХ-ын даргаар Т.Ихбаяр 100%-ийн саналаар сонгогдлоо.
Баруун-Урт сумын Засаг даргаар Ж.Жавхаатөгсийг нэрийг нь дэвшүүлж, ИТХ-ын төлөөлөгчдийн 100% саналаар Аймгийн Засаг даргад өргөн мэдүүллээ.
Баруун-Урт сумын ИТХ-ын тэргүүлэгчдээр сумын ИТХ-ын даргыг оролцуулан
Э.Төгөлдөр
Г.Идэрмөнх
М.Мөнхтулга
Г.Ариунаа
А.Нарантуяа
Г.Мөнгөнбаяр нар 100%-ийн саналаар сонгогдлоо.
Мөн хуралдаанаар ИТХ-ын хуралдааны дэгийг хэлэлцэн баталж, хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Шинээр сонгогдсон төлөөлөгчид, ИТХ-ын дарга, тэргүүлэгчдэдээ ажлын өндөр амжилт хүсье.

Сумын ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 8013
6406 / 80%
1004 / 13%
285 / 4%
318 / 4%