Асгат сумын ИТХ

Асгат сумын ИТХ

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулсан волейболын тэмцээнийг амжилттай зохион байгуулав.

2022-11-07

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ой 2022 онд тохиож байгаа билээ. Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх, үүргийг тодотгож, орон нутаг бие даан хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлсэн билээ. 

Түүхт 30 жилийн ойг тохиолдуулан Баруун-Урт сумын ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны ажилтан нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор волейболын тэмцээнийг 11 дүгээр сарын 02-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Волеболын тэмцээнд 4 баг тойргийн журмаар өрсөлдөж, 1-р байрыг Ө.Эрдэнэбат ахлагчтай 4-р баг, 2-р байрыг О.Алтангэрэл ахлагчтай 3-р баг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. 

Мөн дартсын тэмцээнд эрэгтэй 1-р байрыг төлөөлөгч В.Даваадорж, 2-р байр ИТХ-ын дарга Т.Ихбаяр, эмэгтэй 1-р байрыг ИТХ-ын мэргэжилтэн Х.Амарзаяа, 2-р байранд төлөөлөгч Д.Нандинцэцэг нар орж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%