Асгат сумын ИТХ

Асгат сумын ИТХ

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Баруун-Урт сумын ИТХ-ын Ээлжит Арвантавдугаар хуралдаан 12 сарын 19-ний өдөр хуралдлаа.

2022-12-21

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит Арвантавдугаар хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдлаа.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудал:
1. Сумын ИТХ-ын 2022 оны үйл ажиллагааны тайлан, ГХУСАЗСЗ-ийн 2022 оны тайлан сонсох тухай
2. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийг сонсох тухай
3. 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл батлах тухай
4. Баруун-Урт сумын Иргэдэд үйлчлэх төвийг өөрчлөн байгуулах тухай
5. Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр батлах тухай
6. Сумын 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны төсвийн төсөл батлах тухай
7. Сумын 2022 оны газрын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газрын төлөвлөгөөний төсөл батлах тухай
8. ОНХС-ийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлыг сумын өмчит бүртгэлжүүлэх тухай
9. Бусад асуудал 
 
Хуралдаанаар сумын Засаг даргын тайланд "Хангалттай" үнэлгээ өгч, 2023 онд мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийх ажлын төсвийг хэлэлцэн, төлөөлөгчдийн 100% саналаар дэмжин баталлаа. Мөн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж, орон нутаг хөгжүүлэх сан, бусад хөрөнгө оруулалтын ажлыг тусган нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжин батлав. 
Сумын ИТХ-д иргэдийн оролцоог хангах үүднээс сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд, 4 сургууль, 11 цэцэрлэгийн эрхлэгч нарыг урин төсвийг нээлттэй хэлэлцлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%