Асгат сумын ИТХ

Асгат сумын ИТХ

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Баруун-Урт сумын ИТХ-ын нэрэмжит 2023 оны Өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

2023-01-09

Баруун-Урт сумын ИТХ-ын нэрэмжит Аймгийн өсвөрийн шатарчдын 2023 оны аварга шалгаруулах тэмцээн 01 сарын 07-08-ны өдрүүдэд Баруун-Урт хотноо амжилттай зохион байгуулагдлаа. 
Тус сумын ИТХ-аас 9 дэх жилдээ энэхүү тэмцээнийг ивээн тэтгэж, аймгийн Биеийн тамир спортын газар, Шатрын холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2023 онд 8 сум, 10 байгууллагын 120 гаруй тамирчид оюун ухаанаа уралдуулж байна.  
Тэмцээнд: 
      - Дэлхийн шатрын холбооны дэд мастер, Азийн аварга Ц.Анударь
      - Спортын дэд мастер, улсын аваргын хошой мөнгөн медальт Э.Энх-Од
      - Улсын аварга Ч.Эрдэнэ, Б.Дөлгөөн
      - Ази тивийн аваргын хүрэл медальт Т.Хэрлэн
      - Сурагчдын Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Э.Гэгээнээ
      - Цодгор хүү Улсын аваргын хүрэл медальт Б.Батцагаан, Б.Гантөгс
      - Түргэвчилсэн тоглолтын Улсын аваргын мөнгөн медальт Б.Маралгоо, хүрэл медальт Э.Төгс-Эрдэнэ нарын олон шилдэг тамирчид өрсөлдөө. 
Тэмцээнд багийн дүнгээр
1-р байр: Ж.Энхбаатар дасгалжуулагчтай ОЮУНЛАГ клуб
2-р байр: Б.Ганчулуун дасгалжуулагчтай БОДОЛ клуб
3-р байр: Хосбаяр ахлагчтай БАЯНДЭЛГЭР сум эзэллээ.
Амжилттай оролцсон багш, тамирчдад бүгдэд нь халуун баяр хүргэж 3 дугаар сард болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд нь амжилт хүсье.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%