Асгат сумын ИТХ

Асгат сумын ИТХ

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Фото мэдээ


нийт 85

Алдарт эхийн одон гардууллаа.

2025-05-27 6
БАРУУН-УРТ СУМЫН 179 ЭЭЖ, “АЛДАРТ ЭХ”-ИЙН НЭГ, ХОЁРДУГААР ЗЭРГИЙН ОДОНГОО ӨНӨӨДӨР ГАРДАЖ АВЛАА ✅. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ жил нийт 394 эх “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонгийн болзол хангасан байна. Баруун-Урт сумын хэмжээнд 179 ээж нэг, хоёрдугаар зэргийн одон авч байна. ✅. Аймаг, орон нутгийн удиррдлагууд 2025.05.27-нд Баруун-Урт сумын ээжүүдэд “Алдарт эх” нэг , хоёрдугаар зэргийн одонг нь хүндэтгэл үзүүлж гардуулж өглөө.

Дэлхийн зөн ОУ байгууллагын төлөөлөл орон нутагт ажиллаа.

2025-05-23 6
Дэлхийн зөн Олон Улсын байгууллагын Санхүү эрсдэл хариуцсан албаны дарга Б. Дашпунцаг, Төв орон нутгийн хөтөлбөрийн зохицуулагч Г.Жаргалбат нар Баруун-Урт сумын иргэдийн хурлын дарга Г.Идэрмөнх, Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс нартай албан уулзалт хийж, сумын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулан, хамтран ажиллах талаар ярилцлаа.

Эрүүл аюулгүй амьдрал

2025-05-20 9
БУИТХ -аас Иргэд олон нийтэд цахим сүлжээ ашиглан эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадал хэвшлийг сурталчлан таниулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой "Эрүүл аюулгүй амьдрал" видео контентын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд 9-12 р ангийн 24 сурагч оролцсноос эхний 3 байр шалгарууллаа.

БАРУУН УРТ ХОТЫН ЭХНИЙ ИРГЭД

2025-04-25 43
Баруун Урт хотын эхний иргэд нэртэй уулзалт ерөнхий боловсролын сургуулиудад амжилттай болж өндөрллөө. Уг арга хэмжээг зохион явуулсанаар сурагчидад электрон тамхины хор уршиг, үе тэнгийн дээрэлхэлт, дэлгэцийн донтолтын талаар мэдээлэл хийж ажиллаа.

"ХОТЫН ХӨГЖИЛД- ИРГЭДИЙН ОРОЛЦОО"

2025-04-24 32
Хотын хөгжилд-иргэдийн оролцоо уулзалтыг 2025 оны 04-р сарын 24 нд зохион явууллаа. Уулзалтыг гудамж, байр айл өрхөөр хүрч очиж иргэдийн санал хүсэлтийг сонсон аяны хүрээнд хамтран хийх ажлаа танилцууллаа. Уулзалтын бүрэлдэхүүнд Баруун Урт сумын Засаг дарга, Сумын ИТХ-ын төлөөлөгчид, Сумын Засаг даргын зөвлөлийн гишүүд, Багийн ИНХ дарга нар сумын ОНӨААТҮГазрын удирдлагууд оролцлоо.

Баруун-Урт сумын ИТХ Хүүхэд эрхэм хэрэглэгч аянд нэгдэж ажиллаа.

2025-04-17 37
Сүхбаатар аймгийн Хүүхэд гэр бүл хөгжил, хамгааллын газраас зохион байгуулж буй МУ-д хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсний 100 жилийн ойн ажлын хүрээнд зохион явуулж буй Хүүхэд эрхэм хэрэглэгч аянд нэгдэж зорилтод бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйн гэр бүлд хүнс болон эд материалын дэмжлэг үзүүллээ.

Баруун Урт сумын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

2025-04-17 38
Баруун-Урт сумын удирдах ажилтны зөвлөгөөн яг одоо Үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгуулагдаж байна. Энэ жилийн удирдах ажилтны зөвлөгөөнд сургууль, цэцэрлэг, орон нутгийн өмчит газрууд, мал эмнэлгийн газрын дарга, удирдлага хамрагдаж байна. 2025-2028 онд нэг зорилго чиглэлтэйгээр ажиллах үүднээс мэдээлэл солилцож, төлөвлөгөөгөө хэлэлцэж байна.

Баруун-Урт сумын ИТХурлын дарга 9 багийн ИНХ дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

2025-03-24 56
Баруун -Урт сумын ИТХ дарга Г. Идэрмөнх 9- н багийн ИНХ- ын дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, сар бүр хийсэн ажлаа дүгнүүлж тайлагнахаар болов.

Баруун-Урт сумын 9 багийн Засаг дарга нар томилогдлоо.

2025-03-10 68
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль тогтоомжын дагуу Багийн Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаар олонхын санал авсан багийн Засаг дарга нарыг Сумын Засаг даргын захирамжаар батламжиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6129
4626 / 75%
935 / 15%
277 / 5%
291 / 5%