Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Фото мэдээ


нийт 97

Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит VII хуралдаан

2025-12-19 41
Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит VII хуралдаан 89,6 хувийн ирцтэй хуралдлаа Хурлаар дараах асуудлыг хэлэлцэж баталлаа. 1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан 2. Сумын Засаг даргын 2024-2028 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилт, 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт хэлэлцэх тухай 3. Сумын 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 4. Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай 5. Сумын 2026 оны төсөв батлах тухай 6. Сумын 2026 оны иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил батлах тухай 7. Сумын 2026 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 8. Орчны тохижилт-ногоон байгууламжийг дэмжих жил болгон зарлалаа.

Баруун- Урт сумын үе үеийн удирлагуудын зөвлөгөөн

2025-12-11 54
БАРУУН-УРТ СУМЫН ҮЕ ҮЕИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Баруун-Урт сумын ЗДТГ-аас санаачлан Баруун-Урт сумын үе үеийн удирдах албан тушаалтнуудын зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж байна. Аймгийн Засаг дарга М.Идэрбат тус сумын Засаг даргаар 8 жил ажилласан билээ. Зөвлөгөөнд урилгаар оролцож Сүхбаатар аймагт ирэх жилүүдэд хэрэгжих төсөл арга хэмжээний талаар танилцууллаа. Тус зөвлөгөөнд Баруун-Урт сумын үе, үеийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга , сумын Засаг дарга, Орлогч дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга нарын төлөөлөл оролцож байна.

Баруун-Урт сумын шатар сонирхогчдын Их нүүдэл шатрын тэмцээн боллоо.

2025-12-06 41
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын шатар сонирхогчдын насанд хүрэгчдийн 2025 оны аварга шалгаруулах “Их нүүдэл” шатрын тэмцээнийг 2025 оны 12 дугаар сарын 06,07-ны өдрүүдэд “Оюунлаг” шатрын клубтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй 2 төрлөөр явагдсан ба эрэгтэй төрөлд 15, эмэгтэй төрөлд 6 нийт 21 тамирчин оролцсоноос эрэгтэй - эхний 3 байр, эмэгтэй - эхний 2 байрыг шалгаруулж, шагнаж урамшууллаа.

Сүхбаатар аймгийн Дартсын аварга шалгаруулах тэмцээн боллоо.

2025-12-06 52
Сүхбаатар аймгийн 2025 оны Дартсын аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 06-07-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд 40 багийн 100 гаруй тамирчин өрсөлдлөө.

Ажлын албаны бүтэц орон тоо

2025-09-23 93
ИТХ ын ажлын албаны бүтэц орон тоог орууллаа.
khural.mn

Баруун -Урт сумын ИТХ-ын хагас жилийн тайлан

2025-09-23 113
Баруун -Урт сумын ИТХ-ын ажлын албанаас хагас жилийн тайландхийсэн ажлаа иргэдэд мэдээлж ажилаллаа.

Найрсаг Баруун-Урт театр өдөрлөг 2025

2025-09-11 103
Найрсаг Баруун -Урт театр өдөрлөг 3- н өдөр амжилттай болж өндөрллөө. Уг ажлын хүрээнд 28 төрийн байгууллага нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж иргэддээ хүрч үйлчиллээ.

Хэлмэгдүүлэлтийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2025-09-10 104
Баруун-Урт сумын ИТХурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ахлах ангийн сурагчдын дунд Хэлмэгдүүлэлтийн хар шуурга нэртэй ЭССЭ бичлэгийн уралдаан зарласнаас 47 сурагч оролцсноос эхний 3 байр шалгарууллаа.

Баруун- Урт сумын Ээлжит 6- р хуралдаан

2025-08-14 118
Баруун -Урт сумын ээлжит 6- р хуралдаан 2025 оны 08- р сарын 14- ны өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Хүний нөөцийн нийгмийн баталгааг хангах, Баруун Урт сумын Хамтарсан багийг шинэчлэн байгуулах, Сүхбаатар Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ ын дшрэм шинэчлэн тогтоох, 2025- оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах, Ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай тус тус хэлэлцэн баталлаа.

ИТХ самбарт мэдээ

2025-08-14 96
хийсэн ажлын талаараа иргэдэд танилцуулж ажиллаж байна.

БУ сумын ИТХ ын дэргэдэх Хот байгуулалт орон сууцжуулалтын хэлэлцүүлэг

2025-06-10 138
Баруун-Урт сумын ИТХ-ын дэргэдэх Хот байгуулалт, орон сууцжуулалт, өмчийн асуудал эрхэлсэн хорооноос 2025 оны 06 р сарын 10 нд Монголын сууц өмчлөгдийн холбооны дээд зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй “Олон нийтийн барилга, ашиглалт, засвар үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэг болж өндөрлөв.

Баруун Урт сумын БИНХ 2 өдөр болж өндөрллөө.

2025-06-06 156
Багийн иргэдийн нийтийн хурлаар ОНХС санал асуулгыг иргэдээс цахим болон цаасаар авч эрэмблэн танилцууллаа. Уг саналыг авснаар ирэх жил Баруун Урт суманд хийгдэх ажлын жагсаалт гарах юм.

Алдарт эхийн одон гардууллаа.

2025-05-27 165
БАРУУН-УРТ СУМЫН 179 ЭЭЖ, “АЛДАРТ ЭХ”-ИЙН НЭГ, ХОЁРДУГААР ЗЭРГИЙН ОДОНГОО ӨНӨӨДӨР ГАРДАЖ АВЛАА ✅. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ жил нийт 394 эх “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонгийн болзол хангасан байна. Баруун-Урт сумын хэмжээнд 179 ээж нэг, хоёрдугаар зэргийн одон авч байна. ✅. Аймаг, орон нутгийн удиррдлагууд 2025.05.27-нд Баруун-Урт сумын ээжүүдэд “Алдарт эх” нэг , хоёрдугаар зэргийн одонг нь хүндэтгэл үзүүлж гардуулж өглөө.

Дэлхийн зөн ОУ байгууллагын төлөөлөл орон нутагт ажиллаа.

2025-05-23 128
Дэлхийн зөн Олон Улсын байгууллагын Санхүү эрсдэл хариуцсан албаны дарга Б. Дашпунцаг, Төв орон нутгийн хөтөлбөрийн зохицуулагч Г.Жаргалбат нар Баруун-Урт сумын иргэдийн хурлын дарга Г.Идэрмөнх, Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс нартай албан уулзалт хийж, сумын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулан, хамтран ажиллах талаар ярилцлаа.

Эрүүл аюулгүй амьдрал

2025-05-20 129
БУИТХ -аас Иргэд олон нийтэд цахим сүлжээ ашиглан эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадал хэвшлийг сурталчлан таниулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой "Эрүүл аюулгүй амьдрал" видео контентын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд 9-12 р ангийн 24 сурагч оролцсноос эхний 3 байр шалгарууллаа.

БАРУУН УРТ ХОТЫН ЭХНИЙ ИРГЭД

2025-04-25 165
Баруун Урт хотын эхний иргэд нэртэй уулзалт ерөнхий боловсролын сургуулиудад амжилттай болж өндөрллөө. Уг арга хэмжээг зохион явуулсанаар сурагчидад электрон тамхины хор уршиг, үе тэнгийн дээрэлхэлт, дэлгэцийн донтолтын талаар мэдээлэл хийж ажиллаа.

"ХОТЫН ХӨГЖИЛД- ИРГЭДИЙН ОРОЛЦОО"

2025-04-24 150
Хотын хөгжилд-иргэдийн оролцоо уулзалтыг 2025 оны 04-р сарын 24 нд зохион явууллаа. Уулзалтыг гудамж, байр айл өрхөөр хүрч очиж иргэдийн санал хүсэлтийг сонсон аяны хүрээнд хамтран хийх ажлаа танилцууллаа. Уулзалтын бүрэлдэхүүнд Баруун Урт сумын Засаг дарга, Сумын ИТХ-ын төлөөлөгчид, Сумын Засаг даргын зөвлөлийн гишүүд, Багийн ИНХ дарга нар сумын ОНӨААТҮГазрын удирдлагууд оролцлоо.

Баруун Урт сумын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

2025-04-17 171
Баруун-Урт сумын удирдах ажилтны зөвлөгөөн яг одоо Үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгуулагдаж байна. Энэ жилийн удирдах ажилтны зөвлөгөөнд сургууль, цэцэрлэг, орон нутгийн өмчит газрууд, мал эмнэлгийн газрын дарга, удирдлага хамрагдаж байна. 2025-2028 онд нэг зорилго чиглэлтэйгээр ажиллах үүднээс мэдээлэл солилцож, төлөвлөгөөгөө хэлэлцэж байна.

Баруун-Урт сумын ИТХ Хүүхэд эрхэм хэрэглэгч аянд нэгдэж ажиллаа.

2025-04-17 156
Сүхбаатар аймгийн Хүүхэд гэр бүл хөгжил, хамгааллын газраас зохион байгуулж буй МУ-д хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсний 100 жилийн ойн ажлын хүрээнд зохион явуулж буй Хүүхэд эрхэм хэрэглэгч аянд нэгдэж зорилтод бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйн гэр бүлд хүнс болон эд материалын дэмжлэг үзүүллээ.

Баруун-Урт сумын ИТХурлын дарга 9 багийн ИНХ дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

2025-03-24 165
Баруун -Урт сумын ИТХ дарга Г. Идэрмөнх 9- н багийн ИНХ- ын дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, сар бүр хийсэн ажлаа дүгнүүлж тайлагнахаар болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10101
8381 / 83%
1060 / 10%
316 / 3%
344 / 3%