Баруун Урт сумын ИТХ

Баруун Урт сумын ИТХ

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Их нүүдэл" Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

2017-11-20

Шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн 11 сарын 18, 19-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээний эрэгтэй төрөлд 15 тамирчин, эмэгтэй төрөлд 7 тамирчин орж, өөрсдийн уран ухаанаа уралдууллаа. Шатрын спортыг жигд хөгжүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой уг тэмцээнд оролцогчид жил бүр нэмэгдэж байна.
Нийт 22 тамирчид оролцсоноос эрэгтэй 1-р байрыг 6-р багийн иргэн Г.Анхбаяр
                                                            2-р байрыг 4-р багийн иргэн П.Мөнхжаргал
                                                            3-р байрыг 7-р багийн иргэн А.Жоож
                                                эмэгтэй 1-р байрыг 7-р багийн иргэн Г.Ганбилэг нар тус тус эзэллээ.
Тэмцээнийг хамтран зохион байгуулсан аймгийн "Шатрын холбоо", "Оюунлаг шатрын клубын хамт олондоо талархсанаа илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7083
5532 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%