Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Баруун-Урт сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн 11 дүгээр сарын 10 өдөр зохион байгуулагдлаа. Тэмцээнд 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2100-аас дээш гараагүй сонирхогчид оролцсон бөгөөд эрэгтэй 3, эмэгтэй 1 шатарчинг шалгаруулан Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм. Тус тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 5 хүн оролцож эрэгтэй төрөлд:
1-р байр: П.Мөнхжаргал
2-р байр: Б.Баттулга3-р байр: А.Жоож
Эмэгтэй төрөлд:
1-р байр: Г.Ганбилэг нар тус тус эзэлжээ. Баруун-Урт сумын ИТХ , “ОЮУНЛАГ” шатрын клубтэй хамтран тус тэмцээнийг 5 дахь жилдээ зохион байгуулж байна.