Асгат сумын ИТХ

Асгат сумын ИТХ

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ" АЯНЫ ХҮРЭЭНД ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-04-24

Үе тэнгийн дээрэлхлээс урьдчилан сэргийлэх “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” нөлөөлөл, сурталчилгааны аяны хүрээнд тус цагдаагийн газраас аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газар, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран "Дээрэлхлийн эсрэг нэгдэе" сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг энэ оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баруун-Урт суманд зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 8-12 дугаар ангийн 803 сурагч үе тэнгийн дээрэлхлийн эсрэг үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэн оролцож, өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолт, Flash mob бүжгийг сонирхууллаа.

Аяны хүрээнд тус цагдаагийн газраас санаачлан Баруун-Урт сумын ГХУСАЗСЗ-тэй хамтран зохион байгуулсан үе тэнгийн дээрэлхлийн эсрэг контент бүтээх уралдаанд амжилттай оролцож, шагналт байр эзэлсэн анги, хамт олныг шалгаруулж, шагналыг гардууллаа.

Уралдааны "Тэргүүн" байранд 4 дүгээр бүрэн дунд сургуулийн 12А ангийн сурагчид,

Дэд" байранд 2 дугаар бүрэн дунд сургуулийн 10c-2 ангийн сурагчид,

"Гутгаар" байранд 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 10Б ангийн сурагчид тус тус шалгарсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%