Асгат сумын ИТХ

Асгат сумын ИТХ

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Баруун-Урт суманд "Автомашингүй өдөр" болж байна.

2016-06-14

Эх дэлхий, ногоон байгалиа хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал. Технологийн хурдацтай хөгжлийг дагаад хүний хэрэгцээ улам нэмэгдэхийн хирээр байгаль дэлхий өөрчлөгдөж, устах аюулд орж байна. Бидний өдөр тутмын хэрэглээ болох машин энэ ажилд нэлээдгүй хувийг эзэлдгийг бид мэднэ. Тийм учраас Баруун-Урт хотод автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, 2,3-р тойргийн замыг хаан "Автомашингүй өдөр"-ийг зохион байгуулж байна. 6 сарын 14-ний 08:00-18:00 цаг хүртэл хотын төвд машин явуулахгүй бөгөөд иргэд ажилдаа алхаж ирж байв. Өөрсдийн эрүүл мэндэдээ хөрөнгө оруулалт хийн өглөөний цэвэр агаарт алхаж, хотын гудмаар тайван амгалан алхах иргэд цаанаа л аз жаргалтай харагдана. Аймгийн Цагдаагийн газраас энэхүү өдрийг зохион байгуулж байгаа бөгөөд жил бүр "Автомашингүй өдөр"-ийг зохион байгуулах юм. Эрүүл мэнд, эдийн засгаа бодсон ч энэхүү арга хэмжээг иргэд ихэд дэмжиж байгаа юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6129
4626 / 75%
935 / 15%
277 / 5%
291 / 5%